ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.01.17/ Наран ургах, шингэх 08:36-17:28

Зурхай

2022.01.17, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 15. ТӨМӨР ЦАГААГЧИН ҮХЭР ЖИЛИЙН ӨВЛИЙН СҮҮЛ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ЦАГААН МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2022.01.17, Даваа гараг

Наран ургах шингэх: 08.36-17.28

Үс засуулбал өлзийтэй төгс сайхан болно.

/Хүүхдийн даахь/

Сэвлэг үргээхэд маш сайн.

Мэнгэ: Дөрвөн ногоон

Ямар үйлд ээлтэй, сайн: Эм найруулах, лус тахих, өглөг өгөх, бурханд залбирах, хануур хийх

Ямар үйлд харш, муу: Бэлэвсэн айлд очих, эмэгтэй хүний үс эхлэн засах

Суудал: Мод

Ямар үйлд ивээлтэй, сайн болох: Бурханд залбирал үйлдэх, чимэг нэр зүүх, мод хатгах, байшингийн суурь тавих

Ямар үйлд харш, муу болох: Мод таслах, тангараг тавих

Одны тохиол

Үл зохилдох: Андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтээн барилдлага   

Мунхрахуй өдөр - Сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулган үймэхэд сайн. Төрсөн хүн сайн хувьт, хурцалт, ширүүн сэтгэлт, зөөлөн үгт болох. Өвдвөл маш их зовох, 15 хоногт эс үхвээс 20 хоногтоо эдгэнэ. Мөр гаргавал хамаг хэрэг бүтэх. Хулгайч өмнө зүгээс ирсэн муу ёст мөн, алдуул гэрийн дорно зүгт ойр буй. 9 хоногт олох. Нүд татваас эцэг эхэд аюул болох. Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох. Нохой уливал гэнэт зочид ирэх. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох. Тагнай загатнавал их хүн ирэх. Бие татвал хэрүүл тэмцэл болох. Хөл татвал сайн болой.