Путины эсрэг хориг тавих нь ОХУ-тай харилцаагаа таслахтай дүйцнэ

Улс төр

АНУ-ын талаас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины эсрэг хориг арга хэмжээ авахад хүрвэл энэ нь Москва, Вашингтоны харилцаа тасалдахад хүргэнэ. 

Энэ талаар ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэж, Америкийн тал Оросын эсрэг Украины асуудалтай холбоотойгоор хязгаарлалтын тухай хуулийн төсөл батлахаас сэргийлжээ. 

Песков энэ талаар мэдэгдэхдээ, хэрвээ Цагаан ордон Путины эсрэг хориг тавьбал Кремль энэ алхмыг хоёр улсын харилцааг тасалж байгаа хэрэг гэж үзэх болно гэжээ. Түүнчлэн хэрвээ Америкийн тал Оросын эсрэг дайсагнасан ямарваа алхам, шийдвэр, хориг гаргавал яг үүнийгээ эргүүлээд хүртэх болно гэдгийг ч сануулсан байна. Песков түүнчлэн: -Улс орны төрийн тэргүүний эсрэг хориг тавих нь тухайн орны эсрэг хориг тавихтай ижил агуулгатай гэдгийг онцолжээ. Америкийн конгресс дахь сенатын танхим “Украины тусгаар байдлыг хамгаалах тухай хууль” нэртэй хуулийн төсөл боловруулаад байгаа юм. Энэхүү төслийг сенатын танхим дахь ардчилсан намын төлөөлөл санаачлан өргөн барьжээ.