ЙЕНС СТОЛТЕНБЕРГ: НАТО, ЕХ-ны харилцаа, хамтын ажиллагаа хэзээ хэзээнээс чухал үе ирээд байна

Улс төр

НАТО болон ЕХ-ны хоорондын харилцаа, хамтын ажиллагаа хэзээ хэзээнээс илүү бат бэх байх нь чухал байгааг Умард Атлантын цэргийн эвслийн тэргүүн онцолжээ.

НАТО-ийн тэргүүн Йенс Столтенберг энэ талаар мэдэгдэхдээ Европын аюулгүй байдлын асуудал сөхөгдөж байгаа энэ цаг үед НАТО болон ЕХ-ны талууд хамтын ажиллагаандаа урьд урьдныхаас илүүтэй анхаарах нь зүйтэй гэдгийг онцолсон байна. 

НАТО-ийн тэргүүн энэ талаар Францын Брест хотод ЕХ-ны гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нартай уулзах үеэрээ тэмдэглэн хэлсэн байна. Йенс Столтенберг ЕХ-ны орнуудын батлан хамгаалахын сайд нартай уулзах үеэрээ Брюссель хотноо болсон ОХУ-НАТО-гийн хамтарсан зөвлөлийн уулзалтын үр дүнгийн талаар танилцуулжээ. Тэрээр уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэхдээ: -Бид Оросын талд, хэрвээ Украины эсрэг хүч хэрэглэхэд хүрвэл хариу үр дагавар нь хатуу байх болно гэдгийг сануулсан. Оросын тал Украины хямралыг хүчээр шийдвэрлэвэл энэ нь стратегийн хувьд томоохон алдаа байх болно. НАТО-гийн хамтрагчид, ЕХ, мөн бусад холбоотон орнууд Оросын эсрэг хатуу хориг тавьж нэгдэхэд бэлэн гэдгээ илэрхийлснийг тэмдэглэжээ.