Нийгэм

Өнөөдөр өглөө Говь-Алтай аймагт дахин газар хөдөллөө. Хүч нь 4.5 магнитуд байсан байна. Байгалийн үзэгдлээс үүдэн ямар нэг хохирол учраагүй ч долоо хоногийн зайтай хоёр удаа хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ. Газар хөдлөлтийн гамшиг тохиолдвол онцгой байдлын заавар зөвлөмжийг дагаж, хэрэгцээтэй зүйлсээ бэлтгэх шаардлагатайг аврагчид сануулж байна.