АНУ-д цар тахлын дэгдэлт өндөр байна

New York Times

Ковид-19 /дэлхий/

АНУ-д covid-19 коронавирусний халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд огцом нэмэгджээ.

Америкт Даваа гарагт цар тахлын 1 сая 350 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн нэг хоногт илэрсэн хамгийн олон тохиолдол болжээ.

Өмнө нь 1-р сарын 3-ны өдөр хоногт нэг сая 30 мянган тохиолдол бүртгэгдсэн нь хоногийн хамгийн өндөр үзүүлэлт болж байсан юм. америкт түүнчлэн дээрх хугацаанд 136 мянган хүн эмнэлэгт хэвтсэн нь өнгөрсөн оны 1-р сарын нөхцөл байдалтай харьцуулахад мөн өндөр үзүүлэлт болжээ. хэдийгээр цар тахлын шинэ хувилбар болох омикрон вирус бусад төрлөөс илүү хурдан тархаж байгаа ч сөрөг үр дагавар нь хөнгөн байгааг мэргэжилтнүүд тэмдэглэж байгаа юм.