Нийгэм

Дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурч байгаа. Дэлхий даяар шатахууны үнэ хямдарчээ. Энэ нөлөө манай улсад ч адил үйлчилнэ гэдгийг салбарын сайд болон газрын тосны газраас мэдээлсэн. Ирэх сараас үнэ буурах төлөвтэй байгаа юм. Тэгвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун импортлогч компаниудад үнээ буулгах ерөнхий чиглэл хүргүүллээ. Ингэхдээ бодит тооцоонд тулгуурлахыг сануулсан байна. 

ОХУ-ын Роснефть компанийн гадаад хилийн үнэ 2020 оны 3-р сард А-80 автобензин 1 тонн нь 539 ам. доллар, АИ-92 539 ам.доллар, дизель түлш 566 ам.доллар болж өнгөрсөн 2 сарынхтай харьцуулахад А-80, АИ-92 автобензин тонн тутамдаа 58 ам.доллар, дизель түлш 86 ам.доллараар буурсан байна. Харин монгол улсын хэмжээнд борлуулж байгаа газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн дундаж үнийн мэдээлэлд А-80 автбензин литр нь 1730 төгрөг, АИ-92 1835 төгрөг, дизель түлш 2460 төгрөгөөр борлуулагдаж байна. Тооцоолол хийхэд шатахуун импортлогч компаниуд А-80 бензинээс литр тутамд 198 төгрөг, АИ-92 197 төгрөг, дизель түлшнээс 335 төгрөгийн ашигтай байгааг ШӨХТГ-аас мэдээлж байна.

Аж ахуй эрхлэгчдийг шатахууны гадаад хилийн үнийн бууралттай уялдуулан дотоод зах зээлд хэдэн төгрөгөөр, ямар хугацаанаас эхлэн бууруулах талаарх мэдээллийг хэрэглэгчдэд мэдээлэх шаардлагыг ШУХТГ-өөс шатахуун импортлогчдод хүргүүлж байна.