Ватиканы тэргүүн хамба лам Зул сарын баяраар орон гэргүй иргэдийг хүлээн авч баярын зоог барьжээ

Үйл явдал

Дэлхийн католик шашинт улс орнуудад өнөөдөр зул сарын баяраа тэмдэглэж байна. Гэхдээ энэ жилийн зул сар өмнөх жилүүдийнхээс огт өөр нөхцөл байдалд болж, цар тахлын улмаас хүмүүс баяраа гэр бүл, ойрт дотныхоо хүмүүсийн хүрээнд даруухан тэмдэглэж байна. Дэлхийн католик шашны төв Ватиканд энэ жил мөн цар тахалтай холбоотойгоор зул сарын баярын арга хэмжээ, шашны мөргөл, бусад үйл ажиллагааг хумьсан байна. 

Ватиканы тэргүүн хамба лам 1-р Франциск энэ жил зул сарын мөргөлөө эрт эхлүүлж, улмаар Ватикан дахь өргөөндөө орон гэргүй хүмүүсийг хүлээн авч, тэдэнтэй хамт баярын зоог барьжээ.

Ватиканы Гэгээн Петрийн талбайд байрлалтай Мильори ордонд орон гэргүй ядарч яваа иргэдийг халуун дотноор угтан авч, тэдэнд зориулан баярын ширээ засч, мөн шашны ариун газар оронд хоноглох боломж олгожээ.

Энэ жил цар тахлын халдвар буураагүй, эсрэгээр омикрон вирус дэгдсэнээс шалтгаалан хөл хорионы журам, хязгаарлалтууд дахин тавьснаас шалтгаалан Гэгээн Петрийн сүмд болсон ёслолд 2 мянган хүн оролцжээ. Энэ нь жирийн үед зул сарын баяраар мөргөл залбирал хийхээр ирдэг хүмүүсийн 5/1% гэсэн үг юм.