БНХАУ-ын Сиань хотын хүн амыг цар тахлын илрүүлэг шинжилгээнд хамруулж байна

Ковид-19 /дэлхий/

Хятадын 13 сая хүн амтай Сиань хот коронавирусний халдварын дэгдэлт эрчтэй дэгдэж байгаагаас шалтгаалан гадаад ертөнцөөс тусгаарлагдан, хотын хүн амыг нийтээр нь цар тахлын илрүүлэг шинжилгээнд хамруулж байна. 

Сиань хотын иргэдийг онцын хүндэтгэх шалтгаангүй бол хотоос гарч явахыг хориглож, мөн хотод гаднаас хүмүүсийг нэвтрүүлэхгүй байгаа юм. Сиань хотод COVID-19 коронавирусний шинэ тохиолдол нэмэгдэж, халдвар газар аван дэгдэж байгаагаас ийм хатуу арга хэмжээ авч байна.

Сиань хотын иргэдийг хөл хорио, карантинд авч, нэг гэр бүлээс зөвхөн нэг гишүүн хоол хүнсээ цуглуулах зорилгоор гадагшаа гарахыг зөвшөөрч байгаа юм. Цар тахлын дэгдэлтийг газар авхуулахгүйн тулд, мөн Хятадын нийслэл Бээжин хотноо ирэх 2-р сард болох Өвлийн Олимпийн наадамтай холбоотойгоор ийм хатуу арга хэмжээ авч байгаа юм.