Нийгэм

Өнөөдөр өглөөний 07:35 цагт Бангкок-Улаанбаатар чиглэлийн ОМ-702 дугаартай нислэгээр БНХАУ-аас Монгол Улсын гурван иргэн дамжин ирснийг ХӨСҮТ шилжүүлсэн. Мөн 08:15 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-аас ирсэн гурав, Итали улсаас ирсэн 11, нийт 14 Монгол иргэнийг тусгаарлаад байна.

 

Хилээр нэвтэрч байгаа иргэдээс  эрсдэлтэй бүс нутагт зорчсон эсэх талаар асуумж авч байгаа. Энэхүү асуумжид мөн холбогдох утасны дугаарыг нь авч,  шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагатай холбогдох утас дугаарыг өгөн ажиллаж байна. Гэвч асуумжаа зориудаар худал мэдүүлэх, мэргэжлийн байгууллагын ажилтантай зүй бус харьцах зэрэг үйлдлүүдийг гаргаж байна. Иймд энэ төрлийн зөрчил гаргасан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр боллоо.

ХИЛЭЭР НЭВТЭРЧ БАЙГАА ИРГЭД АСУУМЖАА ХУДАЛ МЭДҮҮЛЭХ ТОХИОЛДОЛ ГАРЧ БАЙНА

БНСУ болон Япон улсын хоёр талын нислэгийг түр хугацаанд хязгаарласан. Өнөөдөр Япон Улсаас сүүлийн нислэг үйлдэнэ. Үүнтэй холбоотойгоор ОХУ-аас дамжин ирэх тохиолдлууд гарсаар байна. Тухайлбал, БНСУ-аас Эрхүү, Эрхүүгээс-Алтанбулаг боомтоор манай улсын 11 зорчигч орж ирсэн. Эдгээр иргэдээс сэжигтэй гэх нэг хүнийг тусгаарлаж, бусад 10 хүнийг Алтанбулаг боомт дахь тусгай байранд тусгаарлаад байна.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ