Нийгэм

Тээврийн цагдаагийн алба, ОБЕГ, МХЕГ, Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын албан хаагчид шалган нэвтрүүлэх товчоон дээр 24 цагийн турш хяналт тавин ажиллаж байгаа. Эдгээр албан хаагчдад иргэд болоод авто клубын залуучууд халуун хоол, цай өгч байна. Тухайлбал, өнөөдөр "IO Pajero” клубын залуучууд Ар гүнт дэх хяналтын постонд ажиллаж байгаа албан хаагчдад халуун цай, хоолоор үйлчиллээ. Авто клубээс гадна иргэд ч мөн сайн дурын арга хэмжээнд нэгдэж, гэрээсээ халуун хоол, цай авчирч өгч байна.