Нийгэм

Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал манай улсад үүсээгүй учраас хүнс нөөцлөх, зах худалдааны төвүүдийг хаах шаардлагагүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж ажиллах талаар хотын даргын захирамжид тусгажээ. Харин иргэд сургаар асуудалд хандаж байгаа нь цагаан сарын баяр дөхсөн энэ үед өргөн хэрэглээний  бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор хөөрөгдөхөд хүргэж байна. Нэг өссөн бараа бүтээгдэхүүний үнэ эргээд буудаггүй учраас иргэд асуудалд бодитоор хандах хэрэгтэйг хэлж байна.  Мөн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хэдий ч багш нарыг цуглуулж байгаа асуудалд хяналт тавьж ажиллаж байна гэлээ.

Харин олон нийтийн үйлчилгээний байгууллагуудыг дотор нь ангилж үйл ажиллагааны цагийг богиносгоод байна. Тухайлбал, шөнийн цэнгээний газар, ресторан, караоке зэрэг үйлчилгээний газрууд шөнийн 00 цаг хүртэл ажиллах бол фитнес болон чийрэгжүүлэлтийн төвүүд энгийн цагийн хуваариар ажиллахаар зохицуулсан байна. Энэ захирамжийн тухай Нийслэлийн засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн албаны дарга дараах байдлаар тайлбарлаж байна.

Харин зохиомол үнийг хөөрөгдөл, хэт туйлшрал, худал мэдээлэлд автах нь байдлыг дордуулж, хэт хөөрөгдсөн үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдан авх байдалд хүргэнэ. Иргэд хаа хаанаа урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг хэрэгжүүлж, тайван байх нь хамгийн том дархлаа болно гэж байна. Тиймээс иргэд хамгийн гол нь тайван, нийгмийн сүлжээнд тавигдаж байгаа мэдээлэлд улс суурьтай хандах хэрэгтэй гэж байна. Манай улсад шинэ төрлийн титэм вирус бүртгэгдээгүй. Засгийн газар, холбогдох салбар яам болон дэлхийн эрүүл мэндийн байгууллага хяналтаа бүрэн тавьж ажиллаж байгаа учраас дор бүрнээ тайван, амгалан байхыг уриаллаа.