Нийгэм

Коронавирус дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа ч өвчлөл бүртгэгдсэн улс орон тайван байхад манай улс дэндүү сүржин, Засгийн газар нь анхааралдаа авчихаад байхад нийгмийн сүлжээ нь ард иргэдийг худал мэдээллээр төөрөгдүүлж үнийн хөөрөгдөл хүргэхэд хүрч байна гэх хүмүүс ч байна. Иргэд дор бүрнээ үнэн зөв мэдээллээр биенээ мэдээлжүүлж, маск, хүнс барааны хомсдол үүсгэж үнэ хөөрөгдөхгүй нөөцлөхгүй байхыг уриалж байна. 

Нийслэлчүүдийн хамгийн түгээмэл үйлчлүүлдэг томоохон хүнсний дэлгүүр, болон захуудад өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн дууссан гэдэг нийгмийн сүлжээн дэх үндэслэлгүй, эх сурвалж нь тодорхой бус цахим мэдээлэлд иргэд хэт автан хүнсний нөөц үүсгэж байгаа нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхөд хүрээд байна. Манай улсад шинэ төрлийн коронавирус одоогийн байдлаар бүртгэгдээгүй. Тухайн өвчний талаарх албан ёсны мэдээллийг салбар яамнаас өдөр бүр өгч байгаа. Өнөөдрийн байдлаар томоохон хүнсний дэлгүүрийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн эрэлт ихтэй байгаа ч нийлүүлэлт хэвийн, цахим орчинд өгч байгаа мэдээлэл шиг дэлгүүрийн лангуу хоосорсон зүйл алга байна.

Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа санамж, зөвөлгөөгөөр хэдий манай улс өндөр эрсдэлтэй бүс нутагт хамаарагдаж байгаа хэдий ч тохиолдол бүртгэгдээгүй учир тайван байх хэрэгтэйг сануулж байгаа.  Тиймээс иргэд зохиомол хомсдол, хөөрөгдөлд авталгүй, хамгийн гол нь тайван байж, хувийн ариун цэврээ сайтар хангаж, албан ёсны байгууллагаас өгч байгаа мэдээлэл болон заавар зөвлөмжийг биелүүлж мөрдөх нь хамгийн том урьдчилан сэргийлэлт болно гэж байна.  Харин нийгмийн сүлжээнд худал мэдээлэл тараасан тохиолдолд 2 сая хүртэлх төгрөгөөр торгох зохицуулалт хийгээд байна. Иргэд ч мэдээлэлд ул суурьтай хандах хэрэгтэй байгаа юм. Аливаа улс оронд болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсээгүй үед хүнсний нөөц үүсгэх шаардлагагүй гэж байна.

Харин иргэд шинэ төрлийн коронавирус манай урд хөршид эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан иргэд юмыг яаж мэдэхэв гэсэн байдлаар хүнсний нөөц үүсгэж байгаа нь эргээд тухайн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх эрсдлийг тооцохгүй даган дуурайх байдлаар нөхцөл байдалд хандаж байна.

Иргэд тайван байж зохиомол хомсдол болон үнийн хөөрөгдөл үүсгэлгүй салбар яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа албан ёсны эх сурвалжаас мэдээллээ авч, заавар, зөвлөмжийг биелүүлэх нь эргээд хаа хаанаа урьдчилан сэргийлэлт гэдгийг салбар яам, болон засгийн газраас сануулсаар байна.