“Сибирь-хогийн цэг биш” уриан дор эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулжээ

Үйл явдал

Олон улсын байгаль хамгааллын Гринпийс байгууллагын идэвхтнүүд “Сибирь-хогийн цэг биш” гэсэн уриан дор эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулжээ.

Ийм маягаар байгаль хамгаалагчид, эко-идэвхтнүүд Франц улс цөмийн хаягдлаа Оросын нутаг дэвсгэрт аваачин булах гэж байгааг эсэргүүцсэн байна. 

Гринпис байгууллагын идэвхтнүүдийн мэдээлж байгаагаар 2021 он гарсаар Францаас Оросын нутаг руу 400 тонн цөмийн хог хаягдал оруулж, дахин хэдэн арван контейнер хаягдал замдаа яваа гэнэ.

ОХУ-д цөмийн хог хаягдал нэвтрүүлэхийг хориглодог хэдий ч Францын Орано компанитай цөмийн хаягдал нийлүүлэх гэрээ хэлцэл байгуулжээ.

Энэ дагуу Оросын “Росатом” компанийн мэдээлж байгаагаар Францаас авчирсан цөмийн материалыг шинээр түлш боловсруулж, уран баяжуулан, дахин ашиглахад зориулж авчирч байгаа гэнэ.

Францын Орано-гийн мэдээлж байгаагаар цөмийн ийм хаягдал материалыг ашиглан дэлхийн 5 цөмийн хөдөлгүүрийн нэг нь ажиллах боломжтой гэнэ.