Нийгэм

Нийслэлийн засаг даргын захирамж гарч сургууль, цэцэрлэг болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулж байгаа. Харин томоохон зах, хүнсний дэлгүүрийг хаахгүй гэсэн хотын даргын захирамж хэрэгжиж байна. Тиймээс иргэд тайван байж, хүнсний нөөц үүсгэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөхгүй байхыг уриалж байна. Нэг нэмэгдсэн бараа бүтээгдэхүүний үнэ эргээд буудаггүй учир худал мэдээлэлт хэт авталгүй тайван, амгалан байх хэрэгтэйг хотын удирдлагууд санууллаа.