Нью Дели хотын дундуур урсдаг Ямуна гол цагаан өнгийн хөөсөнд хучигджээ

Үйл явдал

Энэтхэгийн нийслэл Нью Дели хотын дундуур урсдаг Ямуна гол цагаан өнгийн хөөсөнд хучигджээ. Энэтхэгийн ариун газар оронд тооцогддог Ямуна голын ус ийнхүү цагаан хөөсөнд хучигдсаныг хотын эрх баригчид тайлбарлахдаа голын эх дээр байрлах аж үйлдвэрлэлийн бүсээс урсан ирж байгаа химийн хортой хог хаягдлаас үүдэлтэй гэжээ. 

Нью Дели хотын эрх баригчдын мэдээлж байгаагаар хортой хаягдлаас үүдэлтэй цагаан хөөс нийслэлийн хэд хэдэн дүүргийг дамнан урсч, иргэдийн аж байдалд сөргөөр нөлөөлж байна. Хотын захиргааныхан Ямуна голын уснаа алдагдсан хортой бодисыг цэвэрлэж, цөөрмийн усыг цэвэршүүлэх ажил хийж байгаа талаар мэдээлсэн ч энэ нь тийм амар хийгдэх ажил биш юм.

2020 онд шинжээчид Ямуна голын усны бохирдол эрс нэмэгдэж, аюултай хэмжээнд очсоныг анхааруулж байжээ. Голын усан дээр хортой цагаан хөөс тогтсоныг үл харгалзан иргэд шашны зан үйлээ үйлдсээр байжээ.