ОУСС дээр ажиллаж байсан Space X байнгын II багийн гишүүд эх дэлхийдээ эргэн ирлээ

Технологи-360

ОУСС дээр ажиллаж байсан Space X байнгын хоёр дахь багийн гишүүд эх дэлхийдээ эргэн ирлээ. НАСА болон Европын сансрын агентлагийн холимог багийн гишүүд сансрын уудамд 199 хоног ажиллаад эх дэлхийдээ эргэн ирж байгаа юм. 

ОУСС дээр ажиллаж байгаад эх дэлхийдээ эргэн ирж байгаа багийн гишүүдийн суусан Crew Dragon сансрын хөлөг Америкийн Флорид мужийн эрэгт газарджээ. Crew Dragon хөлөг ОУСС-аас салснаас 8 цагийн дараа Флорид мужийн эрэгт, Мексикийн тохойд амжилттай газардсан байна.

Сансрын хөлгөөр НАСА-ийн астронавт Меган Макартур, Шейн Кимбро, Европын сансрын агентлагийн сансрын нисэгч Томас Песке болон Японы астронавт Акихико Хошидэ нар эх дэлхийдээ эргэн ирсэн байна. Сансрын багийнхан ОУСС дээр 199 хоног ажиллаад эргэн иржээ.

ОУСС дээр одоо Оросын Роскосмосын сансрын нисэгч Антон Шкаплеров, Пётр Дубнов нар, мөн түүнчлэн НАСА-гийн астронавт Марк Ванде Хай нар ажиллаж байгаа юм. Тэдэнтэй ойрын хугацаанд Германы сансрын нисэгч Маттиас Маурер, НАСА-ийн астронавт Раж Чари, Томас Машберн, Кейл Бэррон нар нэгдэнэ.