Обама: Хятад, Оросын талууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх байр сууриа тодорхой болгох шаардлагатай

Улс төр

Шотландын Глазго хотод үргэлжилж байгаа НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх олон улсын бага хуралд хандан АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэл хийжээ. 

Барак Обама Глазгогийн бага хуралд оролцогсдод хандан АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байдены засгийн газар Парисын уур амьсгалын гэрээнд эргэн нэгдсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Америкийн экс ерөнхийлөгч түүнчлэн Хятад болон Оросын талд хандан Их Хорийн дээд уулзалт, Глазгогийн Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын бага хуралд оролцохоос түтгэлзэн, байгаль экологийн асуудалд хойрго хандаж байгааг шүүмжилжээ.

Глазгод хийсэн мэдэгдэлдээ Барак Обама Москва болон Бээжингийн байр суурийг “энэ бол гутамшиг” гэж хэлсэн байна.

Обама дэлхийн хоёр хүчирхэг эдийн засаг бүхий, хүн ам ихтэй улс орны төрийн тэргүүн нар хүн төрөлхтөний өмнө тулгамдаад байгаа асуудлыг хэлэлцэх чухал уулзалтад оролцохоос түтгэлзсэнийг гайхаж байгаагаа нуугаагүй байна.

Их Хорийн дээд уулзалт, Глазгогийн COP26 бага хуралд оролцохоос татгалзсанаараа Орос, Хятадын төрийн тэргүүн нар олон улсын байгаль экологийн бодлого төлөвлөгөөнөөс татгалзан, дэмжлэг үзүүлэхээс зайлсхийсэн алхам хийлээ гэж Обама шүүмжилсэн байна.