Нийгэм

Гэр хорооллын айл өрхүүдэд утаа мэдрэгч төхөөрөмж суурилуулах ажил захиалга нийлүүлэлтийн асуудлаас үүдэн түр саатсан. Тэгвэл утаа мэдрэгчийг ирэх хоёрдугаар сард багтааж айл өрхүүдэд бүрэн суурилуулж дуусна гэж албаныхан ярьлаа. Ингэснээр ид хаврын үеэрх угаар, аваарын дуудлагыг эрс буулгах боломжтой гэж үзэж байна.  

Утаа мэдрэгч айл өрхүүдэд тараах  шийдвэр өнгөрсөн онд гарсан. Гэхдээ энэ ажил тодорхой хугацаагаар хойшилсон. Гол шалтгаан нь нийлүүлэгчтэй холбоотой гэдгийг хотын дарга хэллээ. Өөрөөр хэлбэл, Олон тооны утаа мэдрэгч захиалсан учир үйлдвэрлэх явцад хугацаа алдсан. Гэхдээ 2-р сард багтаан  айл өрхүүдэд утаа мэдрэгчийг тарааж дуусна гэсэн юм. Эхний ээлжинд 20 мянган  утаа мэдрэгч тараана. Ингэхдээ нийслэлийн агаарын чанарын хоёр, гуравдугаар бүсүүдэд тараах юм.

Иргэд угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс утаа мэдрэгчийг айл өрхүүдэд тараах шийдвэр гарсан. Энэхүү мэдрэгчийн нэг бүрийн үнэ 18,500 төгрөг юм.