Нийгэм

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын аюулгүй байдлын хангах үүднээс байршил илрүүлэгчтэй бугуйвчийг ирэх Даваа гарагаас тарааж эхэлнэ. Эхний удаад сургууль нь хол, автобусаар зорчдог сурагчдад энэхүү бугуйвчийг үнэ төлбөргүй тараах юм. Харин эцэг, эхчүүдээс бүх хүүхдэд тараахыг хүсэж, саналаа ирүүлсээр байна.

Эцэг эхчүүд UB SCHOOL BUS аппликейшныг ухаалаг утсандаа татан авч, хүүхдийнхээ байршил илрүүлэгчтэй бугуйвчны Бар кодыг уншуулах ёстой. Ингээд та хүүхдээ хаана явж байгааг утсан дээрээ хянах боломжтой болох юм. Энэхүү бугуйвчийг 1-р сарын 20-ноос эхэлж сурагчдад тарааж эхэлнэ.

Хичээлдээ явахдаа автобусаар зорчдог, хол гэртэй сурагчдад эхний удаад энэхүү бугуйвчийг олгох юм. Гэвч эцэг, эхчүүд  бүх хүүхдэд тараахыг хүсэж, санал хүргүүлэх болжээ.

Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар энэхүү бугуйвчийг өнөөдөр мөн танилцуулсан. Хурлаас бүх хүүхдэд олгох тухай санал танилцуулагдсан юм.