Монгол улсыг байршил тогтоогч, хиймэл дагуулын тоогоо нэмэхийг зөвлөжээ

Нийгэм

Нэгдсэн Үндэсний Байгууллагын асуудал эрхэлсэн алба болон Монголын Геомэдээллийн холбоо хамтран дэлхийн байршил тогтоогч, хиймэл дагуулын системийн хэрэглээ сэдэвт олон улсын зөвлөгөөнийг Монгол Улсад анх удаа цахимаар зохион байгууллаа. Энэ үеэр Монгол Улсыг байршил тогтоогч хиймэл дагуулын тоогоо илүү олон болгох шаардлагатайг онцолжээ. 

Байршил тогтоогч, хиймэл дагуулын системийн хэрэглээ сэдэвт олон улсын зөвлөгөөнд манай улсаас Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Харилцаа холбооны зохицуулах газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Шинжлэх ухааны хүрээлэн болон хувийн байгууллагын төлөөллүүд оролцсон байна.

Энэхүү зөвлөгөөн нь сансрын уудмыг судлах, байршил тогтоох, хиймэл дагуулын системийн байнгын ажиллагаатай станцын өгөгдөл, мэдээллийг судлах, дэлхийн гадаргын тектоник хавтангуудын, шилжилт хөдөлгөөнийг тодорхойлох, газар хөдлөлтийг урьдчилан таамаглах, хэрэглэгчийг бодит агшны мэдээллээр хангах чиглэлээр зэрэг чухал ач холбогдолтойг онцоллоо.

Зөвлөгөөнд хэлэлцсэн сэдвүүдээр зөвлөмж дүгнэлт гаргах бүс нутгийн улс орнууд болон салбарт тулгараад буй асуудлыг тодорхойлж шийдвэрлэх, Салбарын чадавхыг сайжруулах, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зэрэг олон давуу талтай юм. мөн Зөвлөгөөний үр дүнд Монгол Улсыг байршил тогтоох хиймэл дагуулынхаа тоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцолжээ.

Дэлхийн байршил тогтоогч, хиймэл дагуулын системийн хэрэглээ сэдэвт олон улсын хуралдаанд 44 улсын төлөөллүүд оролцсон байна.