Монгол төрийн түүхийн музейг "Чингис хаан" музейтэй нэгтгэнэ

Нийгэм

Монгол төрийн түүхийн музейн үйл ажиллагааг 2022 оны нэгдүгээр сараас 1-ний өдрөөс зогсоож, “Чингис хаан” музейд нэгтгэх шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. 

Монгол төрийн түүхийн музей нь Төрийн ордны өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг, үзмэрийн дөрвөн танхимтай, жилд дунджаар 24 мянган хүнд үйлчилдэг байна. Мөн энэ музей орон тооны 18 ажилтантай юм. 

Музейн эд хөрөнгө, үзмэр, сан хөмрөг, эд өлгийн зүйлийг “Чингис хаан” музейд балансаас баланст шилжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг даалгалаа.   

Харин "Чингис хаан" музейн бүтээн байгуулалтын ажил 98 хувьтай үргэлжилж байна. Нийт 62.8 тэрбум төгрөг зарцуулсан шинэ музейг ирэх оны хоёрдугаар улиралд албан ёсоор нээхээр төлөвлөжээ.