ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.09.11/ Наран ургах, шингэх 06:24-19:14

Зурхай

2021.09.11, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 5. НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САР. ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2021.09.11, Бямба гараг

Наран ургах шингэх: 06.24-19.14

Үс засуулбал: Эд,мал арвижна

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.