Нийгэм

Оролцогчдыг санамсаргүй түүврийн аргаар сонгосон байна. Ингэхэд судалгаанд оролцогчдын 93.6 хувь нь авлига Монголд нийтлэг үзэгдэл болсон гэж дүгнэжээ. Мөн өнгөрсөн гурван сарын хугацаанд хээл хахуулийн шинжтэй зүйл өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн иргэдийн тоо 3.3 хувь болж буурчээ. Үүнээс гадна авлигад хамгийн их өртсөн байгууллагаар улс төрийн намууд нэрлэгджээ. Үүний дараа хууль шүүхийн байгууллага эрэмбэлэгдсэн байна. Мөн энэ жилийн судалгаанд оролцсон хүмүүсийн 87 хувь нь төр, засгийнхан авлигатай тэмцэх үйл ажиллагааг хангалтгүй хийж байна гэж дүгнэжээ.

МАРК КЕЙНИГ - АЗИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ

Орчуулга: Бид энэ судалгааг 10 гаруй жил хийж байна. Авлигад улс төрийн намууд холбогддог, нөлөөлдөг гэсэн үзүүлэлт судалгааны анхны жилүүдэд маш ховор тохиолддог байсан бол сүүлийн жилүүдэд хамгийн их тохиолддог боллоо. Мөн  иргэдийн хууль шүүхийн байгууллагад үзүүлдэг итгэл буурсан нь судалгаагаар гарсан. Хүмүүсийн 87 хувь нь төр засгаас авлигатай тэмцэх хүсэл зориг хангалтгүй байна гэсэн үнэлгээ өгсөн. Судалгааны анхны жилүүдэд ЗГ ч юм уу төрийн институтийг авлигатай тэмцэх үүрэг хариуцлагыг хүлээх ёстой гэж үздэг байсан бол сүүлийн жилүүдэд АТГ-т итгэдэг болсон байна.

Судалгааны дүнг товчоор дурдвал:

·         2019 онд судалгаанд оролцогчдын 93.6 хувь "авлига нь манай улсад хэвийн үзэгдэл болсон" гэдэгтэй санал нийлсэн нь 2018 оныхоос давсан үзүүлэлт боллоо.

·         Гэсэн хэдий ч жижиг авлигын тохиолдлын буурах хандлага үргэлжилсээр 2019 онд 3.3 хувьтай байна.

·         Олон нийт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн засгийн газрын авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн ажлуудыг дэмжиж байгаа нь харагдлаа.

·         2019 он улс төрийн намууд болон шүүхийн тогтолцооны авлигын түвшингийн талаарх сөрөг хандлага нэмэгдэж байгааг харуулсан.

·         Улс төрчдийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлийг доогүур үнэлэх хандлага хэвээр үргэлжилсэн бөгөөд 88 хувь нь улстөрчид асуудлыг шийдвэрлэх маш бага эсвэл огт хүсэлгүй байна гэж судалгаанд оролцогчид илэрхийлжээ.

·         Цахим сүлжээний ач холбогдол тасралтгүй нэмэгдэж байгаа хэдий ч авлигын талаарх мэдээллийн хамгийн чухал эх сурвалж телевиз хэвээр байна.