ЯПОН: Дүрвэгсдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэхэд хамтарч ажиллах хүсэлт тавих болно

Үйл явдал

Япон улсын Засгийн газар Афганистаны засгийн эрхийг хяналтандаа оруулсан Талибаны бүлэглэлийн удирдлагад хандан энэ улсаас дүрвэгсдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэхэд хамтарч ажиллах хүсэлт тавих болно гэдгээ мэдэгджээ.

Японы батлан хамгаалахын сайд Киши Нобуо Афганистан дахь аюулгүй байдал алдагдсанаас энэ улсаас Японы иргэд болон бусад хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх үйл явцыг зогсоохыг тушаасан байна. Японы батлан хамгаалахын сайд ийнхүү тушаал өгөхтэй зэрэгцээд АНУ, Афганистанаас цэрэг дайчдаа гаргах үйл явцаа дуусгавар болгосон юм. Киши 8-р сарын 31-нээр тасалбар болон АНУ, Афганистанаас цэрэг дайчид, нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан хүмүүсийг гаргаж дуусахтай зэрэгцээд өөрийн орны тусгай үүргийн онгоцыг мөн эх орондоо яаралтай татах тушаал өгчээ. Афганистаныг хамгийн сүүлд орхин гарсан Японы онгоцоор энэ улсын нэг иргэн, мөн Афганистаны 14 иргэнийг хөрш зэргэлдээх Пакистан улсад аваачжээ. Японы засгийн газрын мэдээлж байгаагаар Афганистанд тэдний нүүлгэн шилжүүлэхээр завдаж байгаа энэ улсын 500-аад дүрвэгч үлдсэн байна. Тэднийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх боломж бололцоо олгоно гэдэгт Японы тал найдаж, талибаны бүлэглэлд хандан хүсэлт тавьжээ.