Их Монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбоно

Нийгэм

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо "Ривер хиллс" хотхон /Их Монгол улсын гудамж/-оос Зайсангийн гудамж хүртэл нэг км авто замын барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  эхлүүлээд байна.

Төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээ сайжирч, Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох авто замын сүлжээ бий болохоос гадна замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм.