Нийгэм

Монгол улсын консерватори болон ОХУ-ын соёл, шинжлэх ухаан төв хамтран орчин цагийн Монголын хөгжмийн урлаг, хөгжмийн боловсролын хөгжил сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Хуралд зургаан орны хөгжмийн урлагийн судлаач, эрдэмтэн багш нар оролцлоо.        

Монгол, Орос хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд зохион байгуулж байгаа эрдэм шинжилгээний бага хуралд БНХАУ, БНСУ, Япон улс, ХБНГУ-ын хөгжмийн судлаач, эрдэмтэн багш нар өөрсдийн илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Тэдний хувьд орчин цагийн хөгжмийн урлаг, хөгжмийн боловсрол ямар түвшинд байх шаардлагатай, цаашид хэрхэн хөгжүүлэх ёстой вэ зэрэг олон талын асуудлыг хөндөн ярилцлаа.

80 гаруй жилийн түүхтэй уран сайхны сургууль Монгол Улсын Консерватори болон өргөжсөн. Консерватори нь ОХУ-ын Чайковскийн хөгжмийн консерватори, ХБНГУ, Бээжин хотын зэрэг хэд хэдэн улс хотуудын консерваторитой хамтран ажилладаг байна. үүний үр дүнд багш сурагчид гадны консерваториос туршлага солилцох боломжтой болжээ.