АНУ-ын Агаарын хүчний онгоцонд багтаамжаас илүү хэдэн зуун Афганичууд суужээ

Credit: Defence One

Үйл явдал

Катар луу нисэх АНУ-ын Агаарын хүчний C-17 нисэх онгоц хэдэн зуун хүнээр дүүрсэн байгааг харуулах энэхүү гэрэл зураг интернэтээр түгж байна. 

Сандарч мэгдсэн Афганичууд эх орноо орхихоор сэтгэл шулууджээ. Нисэх багийнхан тэднийг хүчээр буулгахын оронд юутай ч хөөрөхөөр шийдэв. 

Энэ гэрэл зургийг дурандаа буулгасан Defence One-ийн мэдээлж байгаагаар, хөлөг дотор 640 гаруй хүн суусан нь зорчигчийн багтаамжаас хэд дахин илүү гарчээ.

Гэрэл зургаас хойш нэг өдрийн дараа байдал улам эмх замбараагүй болсон байна. Кабул хотын нисэх буудалд эх орноосоо дүрвэх гэсэн зорилготой хэдэн мянган хүн бөөгнөрчээ. 

 

Photo credit: Defence One