Нийгэм

Өдөрлөгт “Говь”, “АПУ”, “Алтанжолоо трейд”, “Таванбогд фүүдс” зэрэг 30 гаруй  аж ахуйн нэгж оролцож, худалдагч, үйлчлэгч, ачигчаас эхлээд салбарын захирал хүртэлх 2000 гаруй нээлттэй ажлын байранд бүртгэж байна. НХЭГ, Цагийн хөдөлмөрийн бирж мөн 2000 гаруй ажлын байранд бүртгэж байгаа гэнэ. Иргэд өдөрлөгт оролцсоноор нээлттэй ажлын байранд бүртгүүлэхээс гадна “Карьер хөгжлийн төв”-ийн хамт олноос мэргэжлээ зөв сонгох, ур чадвараа тодорхойлох талаар, “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-гээс шинэ ажлын байрандаа дасан зохицох талаар зөвлөгөө авах боломжтой юм.

Ажил олгогчийн зүгээс тавьдаг шаардлагууд ажил хайгчдад дарамт болдог. Биеийн өндөр, зүс царай гээд ажлын байранд тавигдах шаардалгаас илүүтэй тухайн хүний хандлага чухал гэдгийг ажил олгогчид онцолж байна. Өдөрдөгт зөвхөн цээж зурагтайгаа ирээд, ажлын байрны ярилцлагад газар дээр нь оролцоод, ажлын байртай болох боломж байгааг хэлж байна.

2017 оноос жил бүр зохион байгуулагдаж буй хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөгөөр мэргэжлээ сонгохоор төлөвлөж байгаа төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонгох зөвөлгөө болон ирэх 5 жилд Монголд хамгийн ирэлттэй байх 10 мэргэжлийг танилцуулж байлаа.  Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб хамтран явуулж буй “Нэг өрх-Нэг ажлын байр” өдөрлөг өнөөдөр 16 цаг хүртэл МҮЭСТО-нд үргэлжилнэ.