Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх хиймэл нуурт 15,36 настай хоёр иргэн осолджээ

Нийгэм

ХУД-ийн 12 дугаар хороо, “Таван толгойн” гүүрний баруун талд байрлах хиймэл нуурт хоёр хүн осолдсон гэсэн дуудлага өчигдөр 20 цагийн орчимд Онцгой байдлын газарт иржээ.

Улмаар  аврах ангийн алба хаагчид 27 км замыг туулан 20:35 цагт очиход 36 настай эмэгтэй, 15 настай эрэгтэй хүүхэд тус хиймэл нуурт осолдсон гэсэн мэдээллийн дагуу нуурын мандал дээгүүр 2 цаг 25 минут эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 22:04 цагт түр зогсоосон байна. Өнөөдөр өглөөний 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.