Нийгэм

Улсын хэмжээнд 900 мянга гаруй тээврийн хэрэгсэл байгаагийн 500 мянга нь нийслэлд бий.  Тэгвэл эдгээр тээврийн хэрэгслээс 30 гаруй хувь нь зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож байна.  Хальтиргаа гулгаа ид эхэлсэн энэ үед өвлийн дугуй хамгийн эрэлттэй байгаа ч хүмүүс шинэ дугуй сонгох нь хомс байгаа тухай худалдаачид ярьж байна. Дийлэнхдээ хуучин приусны дугуй их худалдагдаж байгааг ярилаа. 

Ойрын өдрүүдэд эрс хүйтэрч, цас орж, халтиргаа гулгаа ихэссэнээс үүдэж өвлийн дугуйн худалдан авах эрэлт хэрэгцээ нэмэгджээ. “Да хүрээ”  Өвлийн дугуй шинэ хуучнаасаа хамаараад харилцан адилгүй үнэтэй байгаа ч Японд явж байсан 50-80 хувийн хээтэй хуучин дугуй 35-80 мянга төгрөгийн үнэтэй байна.  Харин 14-тэй өвлийн шинэ дугуй 170-180 мянга орчим үнэтэй байна.

Японоос оруулж ирсэн өвлийн хуучин дугуй эдэлгээнээсээ хамаарч, нэг бүр нь 25-100 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин өвлийн шинэ дугуй өргөн сонголттой, брэндээсээ шалтгаалан төрөл бүрийн үнэтэй. Тухайлбал, БНСУ-д үйлдвэрлэсэн “Hankook” брэндийн шинэ дугуйны нэг бүрийн үнэ 160-185 мянган төгрөгийн ханштай бол Япон болон Хятад дугуйных 120-150 мянган төгрөгт хэлбэлзэж байна. 14-тэй өвлийн шинэ дугуй 170-180 мянган төгрөг байсан бол Японд явж байсан 50-80 хувийн хээтэй өвлийн дугуй  70-80 мянган төгрөгийн ханштай байлаа. Харин жийпний дугуй 200 мянган төгрөгөөс эхэлж байна. Хамгийн дээд талдаа обудтай том дугуйг 450 мянган төгрөгөөр борлуулж байсан бол 13-тай дугуй хамгийн эрэлттэй байсан. Үнийн хувьд 60-100 мянган төгрөгийн ханштай байлаа. Ихэнх жолооч өвлийн ямар дугуй нь сайн гэдгийг мэдэхгүй тул худалдагчаас нь асууж аль сайн гэснийг нь авч байгаа харагдлаа.

Харин туршлагатай жолооч нар өвлийн дугуй нь бүх улирлынхаас илүү зөөлөн резинтэй, замтай барьцах чадвар сайтай байх ёстой тул дугуйгаа сонгохдоо хээг нь сайтар харж, арзгар хээтэй дугуйг сонгодог гэж байлаа. Худалдаачдын хувьд худалдан авалт хийх гэж буй жолооч нарт цоо шинэ эсвэл 50-иас дээш хувийн хээтэй дугуйнаас сонголтоо хийхийг зөвлөж байсан юм.