Гэрэл зураг: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Нийгэм

Сүүлийн 5 жилд 338 хүүхэд дэлгэцийн донтох өвчнөөс болоод сэтгэцийн эрүүл мэндийн төвд ханджээ. Иймд цахим хэрэглээг бууруулах, ардын урлаг, ёс заншлийг хүүхдүүдэд ойлгуулах үүднээс Үлгэрч ээж, аавуудын өдрийг улс орон даяар тэмдэглэж байхаар болсон. Энэ санаачилгад ХУД-ээс дэмжиж, сургууль, цэцэрлэгүүдийн дунд тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

Манай улсад 10 хүн тутмын 8 нь буюу 1.7 сая хүн ямар нэг хэлбэрээр сошиал медиа ашиглаж байна гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл гэр бүлийн орчинд цахим хэрэглээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг дээрх тоо баримтаас харж болохоор байна. Гэтэл энэ байдал нь хүүхдэд нөлөөлж гар утас, компьютер зэрэгт донтоход хүргэж байна. Тухайлбал, сүүлийн 5 жилд 338 хүүхэд дэлгэцийн донтох өвчнөөс болоод сэтгэцийн эрүүл мэндийн төвд ханджээ. Тиймээс энэ хандлагыг өөрчлөх, гэр бүлийн орчин дахь уур амьсгалыг эерэг болгох үүднээс “Үлгэрч ээж аав” аяныг Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас санаачилсан. Дээрх санаачилгыг нийслэлийн дүүргүүд дэмжин ажиллаж байна.

ҮЛГЭРЧ ЭЭЖ, ААВУУДЫН ӨДРИЙГ ЖИЛ БҮР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХИЙГ ХУД-ИЙН ЗАСАГ ДАРГА ДЭМЖЛЭЭ

ХУД-ийн Хүүхэд гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг дээрх арга хэмжээнд нэгдхийг уриалсан. Энэ дагуу  ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчид ээж, аавдаа үлгэр зохиож өгөөч гэж захидал бичиж хүргүүлжээ.

Хүүхдэдээ өдөр бүр үлгэр ярьж өгснөөр хүүхдийн сэтгэн бодох чадвар сайжирна, утас, цахим тоглоом тоглох бус нос унших дадал хэвшил бий болно зэрэг чухал ач холбогдолтой.