НИКОЛ ПАШИНЯН ДАХИН АРМЯНЫ ЗАСГИЙН ГАЗРЫГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Улс төр

Уулын Карабахын бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөн, хоёр улсын хилийн маргаан зөрчлийн улмаас албан сэнтийгээсээ буугаад байсан Никол Пашинян дахин улсынхаа ерөнхий сайдаар томилогджээ. Никол Пашиняныг Армяны ерөнхий сайдын суудалд энэ улсын ерөнхийлөгч Армен Саркисяны тушаалаар томилсон байна.

Армяны экс ерөнхий сайд Никол Пашинян дахин улсынхаа засгийн газрыг тэргүүлэн ажиллахаар болжээ. Түүнийг ерөнхий сайдын суудалд “Иргэний тохиролцоо” фракц нэрийг нь дэвшүүлсэн байна. Армянд өнгөрсөн 6-р сарын сүүлээр явагдсан парламентын сонгуульд Пашиняны нам Үндэсний чуулганы нийт суудлын 3/2%-ийг эзэлжээ. Улмаар ерөнхий сайдын суудалд намаасаа Никол Пашиняны нэрийг санал болгосон байна.