Нийгэм

Нэг хот нэг стандарт зөвлөгөөн зохион байгууллаа. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах иргэд албан байгууллагууд гадна , доторх тохижилтоо хийхдээ стандартыг чанд баримтлахыг албаныхан санууллаа.  Тогтсон дүрэм журмыг дагаж мөрддөгүйгээс үүдэн хотын өнгө үзэмж гундах,  хэм хэмжээ алдагдаж байгааг ч хөндөн ярилцжээ. 

Манай улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 80 мянга гаруй аж ахуй нэгж байдаг. Эдгээрээс ердөө 200 орчим л олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Тиймээс энэ тоог нэмэгдүүлэх төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй гэдгийг зөвлөгөөнд оролцогчид хэлсэн юм.

БНХАУ-д 30000 гаруй стандарт мөрдөгдөж байна. Харин  манай улсад 6390 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм. Дээрх тоо баримт нь манай улс цаашид стандартын тоогоо нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг харуулж байна. Гэхдээ үүнээс өмнө gдоо мөрдөгдөж байгаа стандартыг аж ахуй нэгж, иргэдэд таниулах, байгууллагууд үйл ажиллагаандаа тусгах нь нэн тэргүүний ажил гэдгийг хэллээ. Тиймээс дээрх ажлыг хэрхэн зохион байгуулах, хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөгөөний үеэр ярилцлаа.