Нийгэм

ХУД-ийн ЕБС-ийн сурагчдын дунд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Ногоон гэрэл Цагаан шугам тэмцээн зохион байгууллаа.   Нийтдээ 17 сургууль хамрагдаж 15-р сургууль нэгдүгээр байр эзэлсэн байна.  

Шинэ жолоочоос авдаг шалгалт, замын хөдөлгөөний дүрмийн тестийг тэмцээнд оролцож байгаа сурагчдаас асуухад тэд төвөггүй хариулж чадаж байна. Сурагчид замын хөдөлгөөний дүрмийн талаар сайн мэдэж байгаа нь өөрсдийгөө болон ойр дотны хүмүүсээ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эерэгээр нөлөөлнө гэдгийг тэмцээний шүүгчид хэллээ.

Ногоон гэрэл цагаан шугам тэмцээнд ХУД-ийн бүх сургуулиуд оролцсон юм. Тэмцээн Буухиа, Урлагийн номер, Хамтдаа, Мэндчилгээ зэрэг 5 төрлөөр явагдлаа. Багш, сурагчдаас гадна эцэг эхчүүд хамтран оролцож замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ шалгасан юм.

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох үүднээс зохион байгуулдаг тус тэмцээнд нийт ХУД-ийн 17 сургууль оролцсноос нийслэлийн 15-р сургууль тэргүүн байранд орсон бол 18-р сургууль 2-р байр, 52 сургууль гуравдугаар байранд орсон юм.