Хүнд өвчтэй аавынхаа цорын ганц асрагч Ким Же-деок Олимпоос хоёр алтан медаль хүртлээ

Спорт

Өмнөд Солонгосын өсвөрийн харваач 17 настай Ким Же-деок Олимпын харвааны холимог төрөлд партнер Ан Сантай Бямба гарагт нэг баг болж өрсөлдөн анхны алтан медалиа хүртсэн бол Даваа гарагт эрэгтэйчүүдийн багийн төрөлд мөн аварга болсон байна.

Олимпын наадамд явахаасаа өмнө

"Медалийн талаар огт бодохгүй байя гэж би өөртөө хэлсэн. Хэрэв медаль шунаад байвал таны толгойд олон зүйлийн бодол орж ирэн, бие тань улам санаа зовно"

гэжээ.

Ким Олимпоос алтан медаль хүртсэн Өмнөд Солонгосын хамгийн залуу тамирчин болж байна. Тэрээр 2016 онд Өмнөд Солонгосын авьяастнуудны шоунд оролцон олны танил болжээ.

Залуу харваачийн дасгалжуулагч Хванг Хёо Жин ар гэрийнх нь нөхцөл байдлын талаар

"Тэр тэмцээнийхээ өмнө "Тулалдана" гэж хашгирдаг. Энэ нь түүнийг тайвшруулдаг юм. Тэр ээжгүй, хүнд өвчтэй аавынхаа цорын ганц асрагч нь юм. Би түүнд аль чадахаараа л туслахыг хичээсэн. Өөрийнхөө багахан биед байх чинээгээрээ тэр хичээдэг" 

гэж ярьжээ.

Эх сурвалж: Next Shark