Нийгэм

МУАЖ, Буриад улсын УГЗ Ухнаагийн нэрэмжит Говь хэмээх рок попын олон улсын дуулаачдын уралдаан боллоо. Дорноговь аймагт болсон уралдаанд 21 аймаг төдийгүй хоёр хөрш орноос мэргэжлийн дуучид ирж оролцсон байна. 

МУАЖ, БУУГЗ, МУИС-ийн хүндэт профессор, Монголын эстрадын Амьд домог-Алтан микрофон-ын шагналт Д. Ухнаагийн нэрэмжит Говь, поп рок 2019 олон улсын дуучдын уралдаанд энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотноо боллоо. Энэ удаагийн уралдаанд мэргэжлийн урлагийн байгууллагуудын шилдэг залуу уран бүтээлчид, мэргэжлийн дуулаачийн сургуульд суралцаж байгаа оюутнууд, дуулах авъяас чадвартай ардын авъяастнууд, гадаад орны залуу уран бүтээлчид оролцлоо.

Тэмцээн 2 өдөр үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа. Нэг, хоёр, гуравдугаар байраас гадна Гранпри шагналын эзнийг тодруулсан юм. Говь поп рок уралдааны гранпри шагналын эзнээр ӨМӨЗО-ны залуу дуучин Ч. Цаснаа тодорлоо.

Д. Ухнаагийн нэрэмжит Говь рок, поп анхны уралдаан одоогоос 19 жилийн өмнө түүний төрсөн нутаг Дорноговь аймгийн Сайншанд хотод болж байжээ. Анхны уралдааны тэргүүн байранд Ардын дуу бүжгийн Сэлэнгийн долгио чуулгын гоцлол дуучин МУСТА Б. Цолмон орж байжээ. Тэрбээр 19 жилийн дараах уралданыг үзэхээр Сэлэнгэ аймгаас зорин иржээ.

Тэмцээний шүүгчээр СУИС-ийн орчин үеийн хөгжмийн урлагийн танхимын эрхлэгч , Кубад болсон олон улсын дуучдын  уралдааны дэд байрын эзэн, МУГЖ Ч. Насантогтох, ОХБУ-ын АЖ, МУСА, ОХУ-ын Сочи хотод болсон ОУ-ын дуучдын уралдааны гранпри шагналт Дарима Дугдонова, МУАЖ, БУУГЗ Д. Ухнаа болон ажиглагч шүүгчид оролцлоо.

Уралдаан грапри, тэргүүн, тэд, гутгаар байрын эздийг тодруулж, нэмэлт номинациуд шалгаруулсан юм. 50,60, 70, 80-аад оны дууг орчин үеийн хэв маягаар найруулж, сайн дуулсан, Монгол ардын дууг орчин үеийн хэв маягаар найруулж сайн дуулсан, Шилдэг хувцаслалт гэсэн номинациудаар шилдгүүдийг тодруулсан юм.