Нийгэм

Улаанбаатар хотод хууль бусаар ажиллаж амьдарч байсан 750 хятад иргэнийг албадан гаргасан. Гэвч сошиал орчинд эдгээр иргэд замдаа буусан, хил гарсангүй зэрэг мэдээлэл нийтлэгджээ. Тэгвэл хятад иргэдийг тусгай галт тэргээр зорчиход хяналт тавьсан цагдаагийн ажилтнууд өнөөдөр өглөө ирцгээлээ. Сошиал орчинд цацагдаж байгаа мэдээлэл ташаа. Замд нэг ч зогсолгүй явж хятадын хуулийн байгууллагад иргэдийг хүлээлгэн өгснөө мэдээллээ.

Манай улсад цахим луйвар зохион байгуулж орж ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа үйлдсэн Хятад иргэдийг баривчлах ажиллагаа 10 сарын 27-ны шөнө болсон. Нийслэлийн 4 цэгээс буюу Кентавр, Юнион, Амар, Ориентал зэрэг зочид буудлаас 780 орчим Хятад иргэнийг дайчлан баривчилсан юм. Мөн тэдний байсан газраас 10 мянга орчим гар утасны сим, 1000 орчим гар утас зэргийг хураан авсан.   Тэгвэл эдгээр иргэдийг өнгөрсөн Бямба гарагт тусгай вагоноор улсын хилээс албадан гаргах ажиллагааг зохион байгуулсан юм. Хятад иргэдийг харгалзан явж Хятадын талд шилжүүлэн өгсөн цагдаагийн бие бүрэлдэхүүн өнөөдөр ирээд байна.  Анх гадаадын иргэн харьяатын газраас өгсөн 783 Хятад иргэнийг визний зөрчил гаргасан гэж үзсэн.  Үүнээс 759-ыг нь улсын хилээр албадан гаргаж үлдсэн иргэдэд шалгах ажиллагааг үргэлжлүүлэхээр авч үлдсэн байна.

Ийнхүү төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд хамтын ажиллагааны хүрээнд Замын-Үүд олон улсын боомтоор Хятад иргэдийг албадан гаргаж БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ажиллагааг зохион байгууллаа.  Албадан гаргасан 759 хятад иргэний 103 нь эмэгтэй байжээ.  Албадан гаргах зардлыг БНХАУ-ын элчин сайдын яамнаас гаргасан гэх мэдээлэл байна. Нийт 60 орчим сая төгрөг болсон гэх албан бус мэдээ байгаа юм. Мөн тус иргэд зөвхөн хувийн эд зүйлс буюу, хувцас ахуйн хэрэглээний зүйлсээ авч явсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

ФЭЙСБҮҮК ШУУД