Нийгэм

Сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтэрсэн эхний өдрүүдэд иргэд угаартан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ түлшийг ямар бодисоор, хэрхэн хийсэн вэ гээд асуулт ар араасаа хөвөрсөн юм. Тэгвэл сайжруулсан түлшийг технологи өндөр хөгжсөн гурван улсад дахин шинжлүүлсэн байна. Стандарт норм бүрэн хангасан гэдэг хариу ирүүлжээ.

Сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор иргэд угаартах, амиа алдах харамсалтай тохиолдлууд их гарсан. Улмаар угаартсан иргэдийн хэрэглэж байсан түлшийг улсын бүхий л томоохон лабораториудад шинжлэхэд ямар нэг хоргүй гэдэг нь тогтоогдсон. Гэсэн хэдий ч цаашид гарах эрсдлээс сэргийлж сайжруулсан түлшний дээжийг ОХУ, БНХАУ, Солонгос гэсэн гурван улсад шинжлүүлэхээр илгээсэн. Тэгвэл дээрх шижнилгээний хариу гарчээ.

Сүүлийн өдрүүдэд угаарт хордсон иргэдийн дуудлага эрс багассан гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 15 өрхийн 33 хүн хандаж зөвлөгөө мэдээлэл авчээ. Биеийн байдал нь муудаж эмнэлэгт хэвтсэн хүн байхгүй гэлээ.

Харин түүхий нүүрс хэрэглэсэн иргэн аж ахуй нэгжийн зөрчил илэрсээр байгааг хэлж байна. Тухайлбал өнгөрсөн сарын сүүлээс хойш 19 аж ахуй нэгж иргэн түүхий нүүрс хэрэглэсэн зөрчил гаргаж тэдэнд 300-3 сая хүртэлх төгөргийн торгууль ногдуулжээ.

 

ФЭЙСБҮҮК ШУУД