Тайванийн технологийн акул хоёр компани эх орондоо 10 сая ковид-19 вакцин худалдан авна

Ковид-19 /дэлхий/

Apple компанийн хэрэгсэл хийдэг Тайванийн Foxconn болон чип үйлдвэрлэгч TSMC компани 350 сая ам.доллараар БиоНТек вакцин худалдан авахаар гэрээ хэлцэл байгуулжээ.

Дээрх хоёр компани нийт таван сая тун вакцин худалдан авч засгийн газартаа хандивлах гэнэ.

Хэлэлцээрийн талаар БиоНТек үйлдвэрийн Хятад дахь худалдааны агентлагаас хийсэн мэдээлэлд зарласан байна. Тайванийн томоохон Буддын шашинт групп Цу Чи сан мөн эх орондоо вакцин худалдан авахаар чармайж байгаа юм байна.

БиоНТек нь зах зээлд Комирнэти гэж нэрлэгдэх вакциныг АНУ-ын томоохон эмийн үйлдвэрлэгч Файзертай хамтран хөгжүүлсэн. 

Тайванийн засгийн газар олон нийтийн зүгээс коронавирусний эсрэг дархлаажуулалтын хөтөлбөр дээр удаашралтай байна гэсэн шүүмжлэлд, дарамт шахалтанд ороод байгаа.

АНУ, Япон хоёр улс тус бүр Тайваньд дархлаажуулалтын хөтөлбөрийг хурдасгахад туслах зорилгоор таван сая тун вакцин хандивласан. Үүнээс гадна Тайвань мөн АстраЗенека болон Модернагаас хэдэн сая вакцин авсан, одоогоор нийт хүн амын ердөө 0.3 хувь нь бүрэн дархлаажжээ. 

7 сарын сүүлээр гэхэд нэг тун вакцинаар хүн амын 25 хувийг вакцинд хамруулахыг зорьж байна гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгчээ.

Эх сурвалж: BBC