Нийгэм

Цагаан хадны боомтод 10 мянга гаруй жолооч нүүрсний тээвэрт өдөр шөнөгүй явдаг. Тэгвэл энд ажиллаж амьдардаг монгол жолооч нарын төлөөлөл өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Цагаан хаданд байгаа 10 мянга гаруй жолоочийн 20 гаруй хувийг л монголчууд эзэлдэг. Үлдсэн нь Хятад компаниуд. Гэвч монгол, хятад жолооч нар тэгш эрхтэй байж чаддаггүйг хэллээ. Хятадууд богино замд өндөр үнээр тээвэр хийдэг бол монгол жолооч нар урт зам туулан бага мөнгө авдаг гэдгийг онцоллоо.

Эрдэнэс Тавантолгойгоос БНХАУ, Ганц мод боомт хүртэл чиглэлд хоёр янзын тээвэрлэлт хийгддэг. Тавантолгойн уурхайгаас Цагаан хад хүртэл нэг талдаа 221 км. Үүнийг уртын тээвэр гэнэ.  Нөгөө нь Цагаан хаднаас БНХАУ-ын Ганц мод боомт хүртэл талдаа 50 км. Үүнийг богинын тээвэр гэнэ. Гэтэл 420 км уртын тээвэрт дотоодын компанийн жолооч нар явдаг. Харин богинын тээвэрт Хятад компанийн жолооч нар явдаг байна. Дотоодын компанийн жолооч нар Хятадын компаниас ес дахин илүү зардлаар ес дахин илүү зам туулж тээвэрлэлт гүйцэтгэдэг ч  ашиг нь 420,000 төгрөг. Харин богинын тээвэрлэлтэд явдаг гадны компанийн ашиг 2 сая 300 мянган төгрөг байгаа сая төгрөг байдаг зэргээр харилцан адилгүй байдал үүсч байгааг үндэсний тээвэрлэгчид учирлаж байна.

1. Нийт тээврийн хэрэгслийн 30-40 хувьд нь Монгол тээвэрчдийг хамруулдаг байх. 

2. БНХАУ-ын нүүрс худалдан авагч ААН-үүд тээвэрлэлтийн үнэ тарифийг дур мэдэн хамгийн хямдаар тогтоож байгаа тул Авто тээврийн жишиг тариф шинэчлэн батлах

3. Манай талаас хилээр нэвтрэхэд ачаатай тээврийн хэрэгсэл ирсэн дарааллын дагуу дугаарладаг. Гэтэл БНХАУ-ын 2019 оны тавдугаар сараас "Ганц мод" боомтоор манай улсын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх шинэ журам баталсан зэрэг эрс ялгавартай байдлыг шийдвэрлэхийг эрх бүхий хүмүүсээс шаардаж албан бичиг хүргүүлэхээ мэдэгдлээ.

 ФЭЙСБҮҮК ШУУД