fotolia.com

Нийгэм

Монгол улс өрх толгойлсон ээж, аавуудад сар бүр тэтгэмж олгодог болсон. Олон хүүхэд асран, хамгаалж ажил хийх боломжгүй учраас тэдэнд төр засаг туслах ёстой гэж үзсэн юм. Харин сар бүр олгож байгаа тэтгэмж дэндүү бага байгаа учраас нэмэгдүүлэх нь зүйтэй гэж засгийн газар үзэж байна. 2020 оноос эхлэн тэтгэмжийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Нийтдээ 21 мянган хүнийг хамруулахаар тооцоолсон хуулийн төслийг Улсын их хурал өнөөдөр дэмжлээ.

1990 оны шилжилтийн үед олон хүүхэдтэй гэдэг шалтгаанаар эрт тэтгэвэрт гарч одоо дундаж тэтгэврийн хэмжээнээс доогуур тэтгэмж авч байгаа 21,200 иргэнийг уг хуулийн төсөлд хамруулна.  Ингэснээр 2020 оны төсөвт 12.7 тэрбум төгрөгийг нэмж тусгахаар тооцоолоод байна.

1990-1991 оны хооронд 288 мянган иргэн тэтгэвэр авч байсны 133 мянга нь эрт тэтгэвэрт гарчээ.  Үүнээс нь 83 мянга нь эмэгтэй байсан байна. Хөнгөвчилсөн нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон эдгээр иргэдээс одоо байгаа 21 мянган хүнд сар бүр 50 мянган төгрөг нэмж олгох юм. Гэхдээ 4 төрлийн нөхцөл заажээ.

Эмэгтэй гишүүдийн санаачилсан уг хуулийн төслийг хэрэгжүүлэхдээ цаашид инфляцийн түвшинтэй уялдуулан тэтгэврийн зөрүүг арилгах хэрэгтэй гэж гишүүд саналаа хэлж байна. Мөн төсөв ярилцаж байгаа энэ үед хүүхдийн мөнгөний асуудлыг нэг тийш шийдэж хүүхэд бүрт мөнгө олгох амлалтаа биелүүлэх ёстойг ч санууллаа. Ийнхүү хөнгөвчилсөн нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх Зарим иргэдийн тэтгэврийг нэмэх хуулийн төслийг нийт гишүүдийн 64.4 хувийн саналаар дэмжиж анхны хэлэлцүүлгийг хийхээр тогтлоо.