Нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард байрлах Sunshine village хотхоны оршин суугчид ундны уснаасаа хордоод байна. Иргэдээс гадна энэ хороололд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдээр үйлчлүүлсэн иргэд ч хорджээ. Халдварт өвчин судлалын үндэсний төв Sunshine village хотхоны иргэдээр дүүрч, тусгайлсан баг хүртэл гаргаад байна. Энэ хотхоны ундны уснаас гэдэсний савханцар буюу халдварт Е-Коли илэрсэн нь тогтоогдлоо. Хүний биед маш аюултай халдварт өвчин гарсантай холбогдуулан өнгөрсөн шөнө ОБЕГ, УСУГ, НМХГ Sunshine village хотхонд яаралтай цуглан ариутгал хийж эхэлсэн байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДСАН “SUNSHINE VILLAGE ХОТХОНЫ ЗАРИМ ОРШИН СУУГЧДЫГ ДАРАМТАЛЖЭЭ

 НМХГ-аас тус хотхоны уснаас 9-р сарын 26-нд,  10-р сарын 10-нд 2 удаа удаагаа дээж авсан. Хоёр удаагийн шинжилгээгээр нянгийн бохирдол, гэдэсний савханцар илэрсэн. Мөн ус хэрэглэсэн оршин суугчид, усанд орсон бага насны болон нярай хүүхдүүд хордож, эрүүл мэндийн байгууллагад хандах болжээ.

Ундны усны хордлогын улмаас зөвхөн өчигдөр л гэхэд 100 орчим хүн эрүүл мэндийн байгууллагад хандаж, зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин хэвтэн эмчлүүлж байгаа 18 хүн байна. Эдгээр иргэдийн дунд нярай хүүхэд хоёр, жирэмсэн эмэгтэй нэг, мөн гэр бүлээрээ ч хэвтэж байгаа тохиолдол байна.

Иргэдийн усны хэрэглээнд түр хугацаанд хязгаарлалт хийж, зөөврийн усаар хангаж байгаа. Зарим иргэдийн хувьд зөөврийн ч ус хэрэглэхээс айж, дэлгүүрээс баллонтой ус авч байна гэдгээ бидэнд хэлсэн юм.

Эмнэлгийн байгууллагад 20 орчим хүн хэвтэн эмчлүүлж байгаа ч СӨХ болон тус хотхоноос утсаар болон биеэр уулзаж асуумж аваагүй. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан зарим иргэдийг дарамтлах болсныг хэлсэн. Яг одоогийн байдлаар холбогдох байгууллагуудаас шалгалтын ажиллагаа явуулж байна. Удахгүй ямар арга хэмжээ авах нь тодорхой болно гэсэн юм. Мөн оршин суугчдыг үзлэгт хамруулах, зөвлөгөө мэдээллээр хангах ажлыг ХӨСҮТ-өөс газар дээр нь зохион байгуулан ажиллаж байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД