Нийгэм

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын сайд нарын зөвлөлийн шийдвэрээр анх бий болжээ. Тэгвэл өнөөдөр геологчдийн баярын хурал Төрийн ордонд эхэллээ. Геологийн үндэс суурийг тавихад хамгийн их дэмжлэг үзүүлсэн урд хойд хоёр хөршөөс ч салбарынхан уригдсан байна. Тэд геологийн салбарын цаашдын чиг хандлага болон эрх зүйн орчны талаар ярилцлаа.

БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1939 онд үндэсний геологийн алба байгуулагдаж байсан түүхтэй. Геологи хайгуулын салбар гэдэг нь тухайн улс орон тэр дундаа уул уурхайн салбараас хараат манай орны хувьд эдийн засгийн хамгийн гол тулгуур учраас төр засгийн зүгээс сүүлийн жилүүдэд илүү анхаарах болсон юм. Засгийн газрын зүгээс тогтоол гаргаж геологи хайгуулын чиг үүрэг бүхий тусгай нэгж байгуулж, энэ оны төсөвт 24.6 тэрбум төгрөг суулгасан байна.  

Геологийн салбар өнгөрсөн 80 жилийн хугацаанд Монгол орны нутаг дэвсгэрийн 1:200 000-ны машстабын геологийн зураглалаар 100 хувь, геологийн 1:50 000-ны  машстабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлаар 40 хувь, геофизикийн 1:50 000, 1:25 000-ны машстабын агаарын цогцолбор судалгааг 32 хувьд хүргэн судалжээ. Харин зах зээлийн нийгэмд шилжсэний дараа геологи хайгуулын салбүр орхигдож хувийн хэвшлийн цөөн тооны ААН-ийг эс тооцвол геологийн салбарын судалгаа хумигдаж эхлэсэн байна.

Манай улс өнгөрсөн онд геологи хайгуулын салбарт 13.3 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол энэ онд 24.6 болгон нэмэгдүүлсэн. Харин ирэх онд геологийн судалгаа эрэл хайгуулын ажилд оруулах улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна гэдэгээ салбарын сайд онцолж байна.