Нийгэм

Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ гэдэг байгууллага бий болсны 20 жилийн ой тохиож байна. Орон сууцанд амьдарч буй иргэдээс мөнгө хурааж цэвэр цэмцгэр, аюулгүй орчин бүрдүүлэх зорилготой. Гэвч иргэдээс янз бүрийн төлбөр авдагаас эхлээд үүргээ биелүүлдэггүй гээд СӨХ-той холбоотой асуудал бараг байр бүрт бий. Үл ойлголцсон энэ байдлыг халахын тулд Сууц өмчлөгчдийн холбоо хуулиа чандлан баримталж ажиллах ёстойг онцолж байна.

Монголын сууц өмчлөгчдийн холбоо, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл байгуулагдсаны түүхт 20 жилийн ой энэ онд тохиож байна. 1999 онд байгуулагдаж байсан тус холбоо нь өнөөдрийн байдлаар 712 холбоог өөртөө нэгтгээд байна. Өнгөрсөн хугацаанд оршин суугч иргэдээ дээдэлж, тэдний эрх ашгийн төлөө ажиллаж ирсэн тус байгууллага өнөөдөр баярын хурлаа хийлээ. Энэ үеэр цаашид хэрхэн ажиллах зорилгоо зорилтоо тодорхойлсон юм.

Нийслэл хот өдөр ирэх бүр өнгө нэмж, шинээр барилга байгууламжууд баригдаж байна. Барилгын салбар хөгжихийн хирээр СӨХ мөн адил хөгжих хэрэгтэй гэдгийг энэ үеэр илэрхийлж байлаа.