ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.05.12/ Наран ургах, шингэх 5:18-20:19

Зурхай
2021.05.12, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 1. ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР. ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2021.05.12, Лхагва гараг
Наран ургах шингэх: 05:18-20:19
Үс засуулбал: Нас ахар болно
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.