ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.08.13/ Наран ургах, шингэх 05:50-20:02

Зурхай

2023.08.13, НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 27 | ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2023.08.13, НЯМ ГАРАГ 

Наран ургах шингэх: 05.50-20.02

Шинийн хорин долоонд замд гарах ба үхэгсдийн үйл, хөрөнгө тавих тэргүүтэн дэлгэрүүлэх үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал сэтгэл амар болно.

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.