Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст бороо, нойтон цас орж, сэрүүхэн байна

Цаг агаар

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст бороо, нойтон цас орж, сэрүүхэн байна.

2023 оны 05-р сарын 05-ны 20 цагаас 05-р сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн  хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгороор -11...-16 градус, Монгол-Алтай,  Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -6...-11 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор +2...+7 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +11...+13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +12...+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө  үүл багасна . Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +10...+12 градус дулаан байна.

2023 оны 05 дугаар сарын 07-ноос 05 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

7, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +18...+23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна.