Халуун сэдэв

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр мэдэлдээ авах шийдвэр гарсан. Харин сүүлийн өдрүүдэд 49 хувийг Худалдаа хөгжлийн банктай хувааж эзэмших яриа хэлцэл эхэлсэн гэдэгт мэдээлэл цацагдсан юм. Тэгвэл ийм яриа хэлцэл огт хийгдээгүй гэдгийг Эрдэнэт үйлдвэрийг шалгах ажлын хэсгийн ахлагч Шадар сайд Содбаатар хэллээ.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компани хууль бусаар худалдан авахдаа Сангийн яам, Монгол Банк, Хөгжлийн банкнаас хөрөнгө гаргасан асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Тэгвэл сүүлийн үед худалдан авах ажиллагааг хууль бусаар хийсэн Худалдаа хөгжлийн банкны хуучин удирдлага Д.Эрдэнэбилэгтэй засгийн газар тохироо хийж 49 хувийн тодорхой хэсгийг буцаан өгөх гэж байна гэх мэдээлэл цацагдаж эхлэсэн. Энэ асуудлыг Шадар сайдаас тодруулахад

Сонгууль тойрсон улстөржилт

гэдгийг онцоллоо.
49 хувийг 400 гаруй сая доллараар худалдан авахдаа төрийн мөнгө оролцуулсан тул засгийн газар ажлын хэсэг гарган шалгаж байгаа. Ажлын хэсгийн зүгээс дээрх мөнгөний хэдэн хувь нь төрийн мөнгө байсныг эцэслэн тогтоосны дараа суутган тооцох замаар Монголиан коппер корпорейшн компанийн төлөөллүүдтэй хэлцэл хийнэ гэлээ.
Эрдэнэт үйлдвэр жилдээ 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал гаргаж төсвийн орлогын чамгүй хувийг бүрдүүлдэг. Тиймдээ ч төрийн мэдэлд 100 хувь шилжсэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1 их наяд гаруй төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн юм. Цаашид засгийн газар төрийн эзэмшлийг баталгаажуулах байр сууриар ажиллахаас биш хэн нэг хүнд хувь тохирон өгөх асуудал огт байхгүй гэдгийг ийнхүү Шадар сайд онцлон мэдэгдлээ.