Халуун сэдэв

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглан их хэмжээний зээл авсан хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон УИХ-ын гишүүн асан Г.Солтанд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болжээ.

Өнгөрсөн долдугаар сард УИХ-ын гишүүн асан С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, М.Энхсайхан, Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэргүүдийг шүүхээр шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарын ялыг хэвээр үлдээсэн байна.

ЕРӨНХИЙ САЙД Ч. САЙХАНБИЛЭГИЙГ ШИЛЖҮҮЛЖ АВАХ ТАЛААР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХАНДЖЭЭ

Мөн мөрдөх байгууллагаас Ч.Сайханбилэгийг Монголд шилжүүлэн авчрах талаар холбогдох байгууллагуудад хандсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгааг прокорорын байгууллагаас мэдээллээ.

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС Ж.ЭРДЭНЭБАТ, Н.НОМТОЙБАЯР НАРЫН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭСЭН

Жи Тайм” сүлжээний гэгдэх Э.Оюунчимэгт холбогдох хэрэгт 11 мянга гаруй хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг эргэн төлүүлэх шүүхийн шийдвэр долдугаар сарын 20-ны өдөр гарсан байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

УИХ-ын зарим гишүүдтэй холбоотой хэргүүдийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Цаана нь шалгаж байгаа хэргүүд байгаа гэлээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан асуудлыг Тусгай хяналтын дэд хороо шалгаад прокурорт шилжүүлсэн. Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Т.Гэрэлийг тус хэрэгт яллагдагчаар татсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас прокурорын байгууллагаас мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.