Халуун сэдэв

Улсын Их Хурлын ээлжит сонгууль ирэх 6 сарын 24-ний өдөр болох гэж байна. Хөндлөнгийн ажиглалт хийх албан ёсны эрхтэй "Зөв сонголт-бидний ирээдүй" төрийн бус байгууллагаас мэдээлэл хийлээ. Өмнөх сонгуулиар төрийн байгууллагууд зөвхөн сонгуулийн ирц, зохион байгуулалтад анхаарч ирсэн. Үүний цаана сонгогчийн боловсрол, тэдний эрхийг хамгаалах асуудал байнга орхигдсоор байдагийг онцоллоо. Тийм учраас тухайн нам, нэр дэвшигч үнэхээр боломжит амлалтыг ард түмэнд өгч байна уу, хуулийн хүрээнд өрсөлдөж байгаа зэрэгт гол хяналтаа тавихаар болсон байна.

 

 

Өнөөдөр УИХ-ын сонгуульд хэн, хаана нэр дэвших гэж байгаа, сонгуульд хэдэн төгрөг зарцуулах гэж байгаа асуудал л яригддаг. Харин сонгогчийн боловсрол, сонгуулийн ирцийн талаар хөндөж байгаа төрийн байгууллага болон улс төрийн нам огт байхгүйг сонгуульд хөндлөнгөөс хяналт тавих төрийн бус байгууллага хөндөж байна. Ялангуяа, сонгогчдын ирц орхигдсоор ирсэн. Судалгааг харвал 2000 оны сонгуулийн ирц 82.4 хувьтай, 2004 оны сонгуулийн ирц 82 хувь, 2008 оных 46 хувь, 2012 оны 67.3, 2016 оных 73 хувь болж жил ирэх бүр сонгуулийн ирц буурж байгааг судалгаа харуулж байна гэлээ. Иймд ирц нэмэгдүүлж, мөн шударга сонгууль явуулахын тулд иргэдийн сонголт хийх боловсролыг дээшлүүэх шаардлагатай гэж тэд үзэж байна.

Иргэд сонгуульд идэвхтэй оролцдоггүй, сонгох эрхээ эдэлдэггүй учраас төрийн эрхэнд гарсан улс төрчид, намууд иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд гүйцэд илэрхийлж чадахгүй, улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж чадахгүй байна гэлээ.